Call: +976 701 834 99 Email: sales@selenatravel.com

Travel to Mongolia, travel in Mongolia, tours to mongoliaSelena Travel Mongolia  - top  Mongolian tour company invites you to high quality Mongolia tours, China tours, Siberia tours & Asia tours. Selena Travel is run by Mongolia tourism professionals, who aspire to fulfill the clients' Mongolia travel dreams and are recognized internationally by winning several prestigious tourism awards  such as...   more

Young tourism Pro

“YOUNG TOURISM PRO” УЛСЫН VI УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“YOUNG TOURISM PRO” улсын уралдаан нь Магадлан Итгэмжлэгдсэн Их, Дээд сургуулиудын Англи хэлний орчуулагч болон Аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 3-р дамжааны оюутнуудын дунд 6 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Young Tourism Pro” улсын уралдаан нь Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр оюутнуудын дунд зохион байгуулагддаг, уламжлал болсон томоохон уралдаан юм. 

УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал Жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах, шилдэг оюутнуудыг салбарын байгууллагуудтай холбож өгөх

АЧ ХОЛБОГДОЛ: Амжилттай оролцсон нийт оюутнуудыг Аялал жуулчлалын салбарын томоохон байгууллагуудтай /авиа компани, тур оператор, трэвел агент, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар болон ТББ-ууд/ холбож, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага хийлгэх, төгсөхөөсөө өмнө ажлын байраа олох боломжоор хангах, мөн тэдний мэдээллийг хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэргэдэх хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэж, мэргэжлээрээ ажиллахад нь зуучилж өгөх 

ОРОЛЦОГЧДЫН ХҮРЭЭ: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн англи хэлний мэдлэг сайтай, эсвэл англи хэлний ангийн бөгөөд аялал жуулчлалын бага ч болов мэдлэг туршлагатай, өөртөө итгэлтэй, ирээдүйд аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 3-р дамжааны оюутнууд. 

УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: “Young Tourism Pro” улсын уралдаан нь 2013 оны 03 сарын 09 – 23-ны хооронд 2 үе шаттайгаар явагдана. 
БҮРТГЭЛ: 2013 оны 03 сарын 8 -нийг хүртэл оролцогчдын мэдүүлэг болон эссег info@responsibletourism.mn хаягаар авна.

Оролцогчийн мэдүүлгийг http://www.mongoliatourism.org/young_pro.html хаягаар орж бөглөн, эссегээ 1-р шатны шалгаруулалтаас өмнө явуулна уу.

ЭССЕНИЙ СЭДЭВ: “МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨГӨӨЖ”
 

ЭССЕ БИЧИХ:Монголд аялал жуулчлалыг хөгжүүлснээр дэлхийд улс орноо сурталчлан таниулах, эдийн засаг, байгаль орчин, үйлчилгээ, соёл, хүний хөгжил гээд аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцдог бусад салбаруудад гарч байгаа эерэг, таатай нөлөөлөл, үр өгөөжийн талаар өөрийн бодлоо эссэ болгон бичих.

Эссэг 800 - 1000 үгтэй, Arial 11 pt форматаар бичиж ирүүлнэ. Оролцогч нь өөрийн овог нэр, сургууль, дамжаа, багшийн нэр, цол, холбоо барих утасны дугаар зэргийг заавал бичсэн байна. 
Уралдаанд оролцохыг хүссэн, дээрх шаардлагыг хангасан оюутнууд өгөгдсөн сэдвийн дагуу, заасан хугацаанд эссэ бичиж ирүүлэх бөгөөд, эссэ бичлэгээс 1-р шатны оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан оюутнуудад утсаар болон и мэйлээр мэдэгдэнэ.

1-Р ШАТ: 2013 оны 03 сарын 09-нд МУИС –ийн 7-р байр ГАЗАРЗҮЙ ГЕОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЗАЛ - нд 10.00 - 14.00 цагийн хооронд болно. Эссе бичлэгээс шалгарсан 60 оюутан оролцоно.(оролцогчид цаг сайн барьж, цагтаа ирэх) 

Шалгаруулалт: 
1. Англи хэлний мэдлэг шалгасан тест бөглөх 
2. Билет сугалан, аялал жуулчлалын холбогдолтой асуултанд хариулах (монгол хэлээр)

2-р шатанд шалгарсан оюутнуудыг тухайн өдөртөө зарлаж, илтгэлээ бичих удирдамжийг тараана. Мөн шалгарсан оюутнуудын нэрсийг www.mongoliatourism.org вебсайтад байрлуулна. 

2-Р ШАТ: 2013 оны 03 сарын 22 - нд “PUMA IMPERIAL” зочид буудлын хурлын зааланд 14.00 - 18.00 цагийн хооронд явагдах бөгөөд 1-р шатнаас шалгарсан эхний 20 оюутан оролцоно. 

Шалгаруулалт:
1.Ур чадварын тест
2. Англи хэл дээрх кейс (Кейс тус бүр 2 асуулттай)
3. Илтгэл /Илтгэлийн сэдвийг 1-р шатны шалгаруулалтын дараа мэдэгдэнэ. 

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:ССАЖЯ Аялал Жуулчлалын Газар, Хариуцлагатай Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх Сан 
САНААЧЛАГЧ: СЕЛЕНА ТРЭВЕЛ ГРУПП
ИВЭЭН ТЭТГЭГЧИД: ССАЖЯ Аялал Жуулчлалын Газар, SELENA TRAVEL LLC, PUMA IMPERIAL Зочид буудал
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИД: www.mongoliatourism.orgwww.mongoliatourism.gov.mnwww.travelnews.mn
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:МУИС Газарзүй Геологийн сургууль, ХИС, ШУТИС, МУБИС, ИЗИС, Идэр ДС, Отгонтэнгэр Их Сургууль, Газарчин ДС-ийн аялал жуулчлалын тэнхим, GREEN PEACE оюутны клуб

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: 

• 1-р байр: “Young Tourism Pro” цом + 350'000 төгрөг
• 2-р байр: Өргөмжлөл + 200'000 төгрөг
• 3-р байр: Өргөмжлөл + 100'000 төгрөг
• Хамгийн идэвхтэй, оюутнаа сайн оролцуулсан багшид өргөмжлөл
• Хамгийн олон оюутан оролцсон сургуульд өргөмжлөл

Уралдааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар доорх хаягаар холбоо барина уу. 
Email:info@responsibletourism.mn; Утас: 976-70183499, 976- 91993499

We are member of

We accept