Selena Travel

Essay Guidelines

 Оюутны Улсын V Уралдааны 2-р шатны шалгаруулалтын удирдамж

 
2-р шатны шалгаруулалтанд эхний шатнаас шалгарсан эхний 15 оюутан дараах даалгаваруудыг хийж гүйцэтгэн өрсөлдөнө.
 
     1. Сэтгэл зүйн сорил /20 минут/
     2. Сугалсан сэдвээр илтгэл тавих / 5-7 минут/
     3. Англи хэл дээрх асуулт хариулт, кейс ажиллах / 3 минут/

Уралдааны 2-р шатны 2 дахь даалгавар болох илтгэл тавих хэсэг нь доорх зааврын дагуу хийгдсэн байна.

“ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛАЛ”

Зорилго: Тусгай сонирхлын аялал жуулчлал гэж юу болох, манай оронд аль түвшинд хөгжиж байгаа, цаашид хэрхэн боловсронгуй болгож болох арга замуудыг нээн илрүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалын ямар үзэл баримтлалуудыг тусгаснаар энэ чиглэлийн аялалыг өндөр шатанд зохион байгуулж болох талаар судлана.

Оролцогч тус бүр өөрийн сугалсан аялалын төрлийн хүрээнд судалгаа хийж, илтгэлээ бэлтгэнэ.

Илтгэлийн хэлбэр: Power Point программ дээр Монгол эсвэл Англи хэлээр бэлтгэгдсэн байна.
Илтгэлийн хугацаа: 5-7 минут
Анхаарах зүйлс: 

     - Уралдаанд оролцогч нь флаш нь нээгдэхгүй байх, Microsoft Office 2007 дээр хадгалснаас болж үүсэх
       эрсдлүүдийг сайтар тооцоолж, ийм алдаа гаргахгүй байхад анхаарах
     - Хэт том хэмжээтэй зураг ашиглахгүй байх /600 pixel-с ихгүй/ 
      - Илтгэлийг 3 сарын 16-ны өдрийн 18 цагийг дуустал уралдааныг зохион байгуулалт хариуцсан
        ажилтанд Selena Travel компанийн байранд файлаар авчирч өгөх буюу [email protected]
        хаягаар илгээж болно.

Уралдааны II шатны шалгаруулалт Puma Imperial Зочид Буудлын ресторанд 2012 оны 3 сарын 17-ны өдөр 10.00 цагаас явагдана. 

Уралдааны зохион байгуулалттай холбоотой асуудлаар доорх хаягаар холбоо барина уу. 

Email: 
[email protected]Утас: 70183499, 91993499
Бүх оролцогчиддоо амжилт хүсье! 

Stay in touch with us

We are members of
PATA MCCI MTA ATTA CBI SOS
We accept
visa verified by visa mastercard mastercard securecode