| "Young tourism pro" улсын
анхдугаар уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2008
оны 3-р сарын 29 -ны єдєр Нарантуул Зочид буудлын хурлын
танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдааны 2-р
шатанд МУИС, ХИС. ИЗИС. Отгонтэнгэр ИС, Газарчин ДС,
Сэрїїлэг ДС-ийн нийт 26 оюутан оролцсоноос:
- ТЭРГЇЇН БАЙР: Мєнхбаярын Болортуяа;
- II БАЙР: Саранцэцэгийн Билгїїн;
- III БАЙР: Ганхуягын Ууганбат
Уралдаанд
шалгарсан оюутнуудад 3-р сарын 29-нд Баянгол ресторанд
болсон ITM Аялал Жуулчлалын їзэсгэлэнгийн хїлээн авалтын
їеэр Зам Тээвэр Аялал Жуулчлалын Яамны Аялал Жуулчлалын
Газрын дарга Г.Ёндонгомбо баяр хїргэн шагналыг гардуулав.
Мєн шалгарсан 3 оюутан бэлэн ажлын байртай болж байгаагаас
гадна амжилттай оролцсон нийт оюутнуудынхаа мэдээллийг
Аялал Жуулчлалын Хїний Нєєцийн мэдээллийн санд байршуулан,
ажлын байраа олоход нь жуучлах болно.
"Young Tourism Pro" - оюутны
анхдугаар уралдаанд амжилттай оролцсон нийт сургуулиуд
болон оюутнууддаа баяр хїргэн ажлын амжилт хїсье.
YTP УЛСЫН УРАЛДААНЫ НЭГДЇГЭЭР ШАТНЫ ДЇН:
“Young tourism pro” улсын анхдугаар уралдааны нэгдїгээр шатны
шалгаруулалт 2008- оны 3-р сарын 22- ны єдєр Хїмїїнлэгийн
Ухааны Их Сургуулийн хурлын танхимд амжилттай зохион
байгуулагдлаа. Уралдааны нэгдїгээр шатны шалгаруулалтад
оролцож мэдлэг, чадвараараа єрсєлдєхєєр 55 оюутан мэдїїлэг
бєглєж, эссэгээ ирїїлсэн байсан ч харамсалтай нь 10
оролцогч цагаасаа хоцорсон тул уралдаанд оролцож чадсангїй.
I ШАТАНД ОРОЛЦСОН ОЮУТНЫ ТОО (сургуулиар):
- Монгол Улсын Их сургууль – 15
- Хїмїїнлэгийн Ухааны Их сургууль – 6
- Их Засаг Их сургууль - 5
- Отгонтэнгэр Их сургууль – 5
- Монгол Улсын Боловсролын Их сургууль - 3
- Газарчин Дээд сургууль - 3
- Худалдаа Їйлдвэрлэлийн Дээд сургууль - 3
- Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль – 2
- Сэрїїлэг Дээд сургууль – 2
- Хєдєє Аж Ахуйн Их сургууль – 1
|